NavInfo ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг зурагдлаа.

NavInfo ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг зурагдлаа.

Монголын Геомэдээллийн холбоо нь Газар зүйн мэдээллийн систем, Зайнаас тандан судлал, Сансрын технологиор байрлал тодорхойлох систем (GNSS)-ийн судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус, мэргэжлийн төрийн бус байгууллага юм. Өмнө бид 2017 онд БНХАУ-ын зайнаас тандан судлалын програм хангамжийн Beijing Piesat Technology ХХК, энэ сарын эхээр газарзүйн мэдээллийн системийн програм хангамж боловсруулдаг SuperMap Software ХХК-тай тус тус хамтран ажиллах санамж бичгийг байгуулан, хамтран ажиллаж байгаа билээ. Энэ удаад БНХАУ-ын GNSS-ийн технологийн хэрэглээ, ялангуяа навигацийн чиглэлийн NavInfo ХХК-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, гео-мэдээллийн салбарт сүүлийн үеийн технологи, хэрэглээг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцлоо. Эх сурвалж: NavInfo ХХК  


Шинэ бүтээл


Хамтрагчид
brand
brand
brand
brand
brand
brand