Гео-сургалт: Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн ArcGIS Pro програм хангамжийн цуврал сургалт-1

Гео-сургалт: Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн ArcGIS Pro програм хангамжийн цуврал сургалт-1

/Geo-training: Mini-series training course of ArcGIS Pro/
 
Монголын гео-мэдээллийн холбоо (МГХ) ESRI ХХК-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч МонMэп ХХК-ийн дэмжлэг /албан ёсны зөвшөөрөл/-тэйгээр Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Геологи, уул уурхайн сургуулийн Геодезийн салбартай хамтран газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн ArcGIS Pro програм хангамжийн цуврал сургалтуудын эхнийхийг /1/ 2022 оны 3-р сарын 12-ны өдөр, давтан 3-р сарын 26-ны болон 4-р сарын 9-ний өдрүүдэд 10:00 - 18:00 цагийн хооронд зохион байгуулах болно. Сургалтыг ArcGIS Desktop certified ГМС-ийн мэргэжилтэн Др. Б.Жавзандулам, Г.Ганбаяр, Б.Оргил нар заах болно.
 
Сургалтын агуулга:
  • 1. Сэдэвчилсэн газрын зураг хийх
  • 2. Таних тэмдэг тохируулах, annotation үүсгэх, засварлах, шинэчлэх
  • 3. Веб газрын зураг хийх
  • 4. Орон зайн өгөгдөл, мэдээллийг ArcGIS Pro болон AutoCAD програм хангамж хооронд хөрвүүлэх
Халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд зөвхөн 10 хүнтэйгээр сургалтыг зохион байгуулах бөгөөд доорх хаягаар бүртгүүлж, сургалт төлбөр 119,000.00 ₮ төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажиж эхний 10 хүн сургалтад хамрагдах болно.
ЖИЧ: Холбооны гишүүдэд 10% хөнгөлөлттэй болно.


Шинэ бүтээл


Хамтрагчид
brand
brand
brand
brand
brand
brand