Алсын хараа

Алсын хараа

Гео-мэдээллийн салбрар, түүнд ашиглагдаж буй шинжлэх ухаан, инновацын ололт аргачлалыг Монгол улсын хөгжилд нэвтрүүлж, салбарын мэргэжилтэн, судлаач, сонирхогч нарыг олон улсын түвшинд холбох гүүр байх болно.

Эрхэм зорилго

Холбооны эрхэм зорилго нь Монгол улсын гео-мэдээллийн салбарын боловсон хүчнүүдийн ажил мэргэжлийн ур чадвар, судалгаа шинжилгээний аргачлал, технологийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, тэдгээрт тулгуурласан хэрэглээг хөгжүүлэх, ашиглах, дэмжихэд чиглэж ажиллах болно.

Зорилтууд

Холбоо нь Монгол Улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн гадаргын хэмжилт, газрын зураглал, дэлхийн байрлал заах хиймэл дагуулын систем, газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын (цаашид “салбар” гэх) үйлдвэрлэл, үйлчилгээ, шинжлэх ухаан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн, хамт олныг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, тэднийг гишүүнээр баталгаажуулсан, гишүүддээ үйлчилдэг, тэдний эрх ашиг, сонирхлыг хамгаалсан, салбарыг хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг, ашгийн бус, Төрийн Бус Байгууллага мөн.

  • Монгол улсад гео-мэдээллийн шинжлэх ухаан, техник, технологийн судалгааг хөгжүүлэх, тэдгээрийг хэрэглэж буй судлаач, инженерүүд, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, дэлхийн жишигт хүргэхэд дэмжлэг үзүүлэх,
  • Салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхэд гишүүд, дэмжигчид сонирхогчдыг өргөнөөр оролцуулах; эрхзүйн орчинд хууль ёсны эрх ашгийг хамгаалах;
  • Төрөөс баримталж буй бодлого, шийдвэрт гишүүд, дэмжигчдийнхээ санал, зөвлөмжийг тусгуулах, хууль ёсны эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх;
  • Салбарын байгууллага, аж ахуйн нэгж, судлаач, инженер, мэргэжилтнүүдийн чадвар, чадавхыг дээшлүүлэх, шинжлэх ухаан, техник, технологийн болон бусад мэдээллээр хангах, дотоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх;

 



Шинэ бүтээл


Хамтрагчид
brand
brand
brand
brand
brand
brand