“SENTINEL-2 ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТООН ЭХ ӨГӨГДЛИЙГ ХЭРЭГЛЭХ БОЛОМЖУУД” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

“SENTINEL-2 ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТООН ЭХ ӨГӨГДЛИЙГ ХЭРЭГЛЭХ БОЛОМЖУУД” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар Монголын гео-мэдээллийн холбоотой хамтран “Sentinel-2 хиймэл дагуулын тоон эх өгөгдлийг хэрэглэх боломжууд” сэдэвт сургалт 2019 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Уг сургалтын зорилго нь  зайнаас тандан судлалын онол, практик хослуулж, Сентинел-2 хиймэл дагуулын мэдээ ашиглалт, түүнд боловсруулалт хийх, сэдэвчилсэн зураг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн бий болгох, сургалтад оролцогчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн. Сургалтыг Монголын гео-мэдээллийн холбооны сургагч багш доктор (Ph. D) Б.Баяртунгалаг удирдан явуулах ба сургалтад ГЗБГЗЗГ-ын албан хаагчид, Орхон аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүд оролцож байна. Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар


Шинэ бүтээл


Хамтрагчид
brand
brand
brand
brand
brand
brand