2017-09-27

Гео-семинар

Гео уулзалтыг хамгийн 2009 онд анх удаа зохион байгуулсан бөгөөд түүнээс хойш сүүлийн 3 жил тасралтгүй Гео уулзалтыг Геомэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн нарыг урьж оролцуулан энэ чиглэлээр хийгдэж байгаа стратеги, бодлого, ажил, төслүүдийн мэдээлэл, туршлагыг мэргэжилтэн нэгт судлаач, мэргэжилтэн, нарт мэдээлэл, мэдлэг олгох үүднээс зохион байгуулан ажиллаж байна.

Тухайн салбар бүр, их сургууль тус тусдаа өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд гео-мэдээллийг хэрэглэж, хөгжүүлж байна. Иймд тэдгээр мэдээлллийг хоорондоо солилцох, шинэ технологи, шинэлэг санааг өдөөх, мэдлэгээ хуваалцах шаардлага байна. Энэ чиглэлийн арга хэмжээг зөвхөн Монголын гео-мэдээллийн холбоо зохион байгуулдаг. Сар бүр тасралтгүй зохион байгуулж ирж байгаа ба оролцогчдын тоо нэмэгдсээр байна. Нийгэмд энэ чиглэлээр сурч, ажиллаж байгаа оюутан, залуус, эрдэмтэн, мэргэжилтэн нарт орон зайн мэдээллийн хэрэглээний цар хүрээг харуулж, ойлгуулж, бусадтай холбох гүүр нь болгох үүднээс Гео уулзалтуудыг тогтмолжуулах үүднээс тасралтгүй зохион байгуулах зорилготойгоор манай холбооны мэргэжилтэнгүүд ажиллаж байна