2017-09-11

Танилцуулга

Монголын Гео-Мэдээллийн холбоо нь Монгол улсад хэмжил, зураглал, газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын шинжлэх ухаан, техник технологийн судалгааг хөгжүүлэх, тэдгээрийг хэрэглэж буй судлаач, инженерүүд мэргэжилтэнгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, дэлхийн жишигт хүргэхэд нь дэмжих зорилготойгоор 2014 оны 07 дугаар сарын 1-нд үүсгэн байгуулагдсан.

Гео-Мэдээллийн хобоо нь дараах зорилго, зорилтыг өмнөө тавин ажиллаж байна. Үүнд:

  1. Мэргэжлийн гишүүд, дэмжигчдийнхээ мэдлэг, чадвар, чадавхийг дээшлүүлэх, давтан болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, адилтгах хэмжээний дотоод, гадаадын сургалт, уулзалтуудад хамруулах;
  2. Салбар чиглэлээр хэрэгжиж буй ажил, үйлчилгээ, техник, технологийн дэвшил, шинжлэх ухааны ололт амжилтыг олон нийтэд сурталчлах, мэдээллийг түгээх;
  3. Төрөөс баримталж буй бодлого, шийдвэрт гишүүд, дэмжигчдийнхээ санал, зөвлөмжийг тусгуулах;
  4. Салбарын судлаач, инженер, мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх, дотоод гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  5. Хэмжил, зураглал, газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагатай мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллах, санал, зөвлөмж гаргах;
  6. Олон улсын болон дотоодын ижил төстэй мэргэжлийн байгууллага, их дээд сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллах, туршлага солилцох, энэ чиглэлээр гишүүд сонирхогчдын оролцоог нэмэгдүүлэх;
  7. Тус салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхэд гишүүд, дэмжигчид сонирхогчдыг өргөнөөр оролцуулах;

Үйл ажиллагааны чиглэл

  • ГЕО УУЛЗАЛТ (Geo meeting) /сар бүр/
  • Газарзүйн мэдээллийн системийн өдөрлөг
  • “ГМС-ийн ӨДӨРЛӨГ МОНГОЛД” / жилд нэг удаа/
  • Сургалт, семинар зохион байгуулах /улирал бүр/
  • Гадаад харилцаагаа тэлэх
  • Гадаад, дотоодын сургалт семинарт оролцох

Ажлын хэсгүүд

  • Фотограмметр, Зайнаас тандан судлал
  • Газарзүйн мэдээллийн систем
  • Байршил тогтоогч хиймэл дагуулын систем (GNSS), Хэмжил зураглал