НҮБ/МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙН БАЙРШИЛ ТОГТООГЧ ХИЙМЭЛ ДАГУУЛУУДЫН СИСТЕМ (GNSS)-ИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААР ХУРАЛ

НҮБ/МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙН БАЙРШИЛ ТОГТООГЧ ХИЙМЭЛ ДАГУУЛУУДЫН СИСТЕМ (GNSS)-ИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААР ХУРАЛ

/албан бус орчуулга/

Зохион байгуулагчид:

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сансрын асуудал эрхэлсэн алба

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Монголын Геомэдээллийн Холбоо

Дэмжигч: Дэлхийн байршил тогтоогч хиймэл дагуулуудын систем/GNSS/-ийн олон улсын хороо

ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Дэлхийн байршил тогтоогч хиймэл дагуулуудын систем(GNSS)-ийн хүртээмжтэй байдал болон сансарт суурилсан бусад системүүдийг далайн, газрын мониторинг, хөлөг онгоцны хяналт, гамшгийн менежмент зэрэг төрөл бүрийн салбарт ашиглаж, тодорхой үр ашгийг бий болгож байна. Энэ хүртээмжтэй байдлын үр дүнд GNSS-ийн хэрэглээний хөгжил хурдацтай өргөжиж байгаа бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 13-17-ны хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах 5 өдрийн хурал нь GNSS-ийн хэрэглээний нийгэм, эдийн засгийн үр ашгийг таниулах, жижиг хэмжээний төслүүдийг эхлүүлэхэд анхаарах, бүс нутгийн GNSS-тэй хамаарал бүхий байгууллагуудын харилцааг бэхжүүлэх зэрэг өргөн цар хүрээг хамаарах болно. Хурлын хөтөлбөр нь дараах хэсгүүдэд дурдсан сэдвүүдийг хамаарахаас гадна энэхүү хүрээнд хийгдэж болох төслүүдийг эхлүүлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг хэлэлцэх, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлоход оролцогчдын саналуудыг нэгтгэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт, судалгаа шинжилгээнд шаардагдах хамтын хүчин чармайлт, олон улсын түншлэлийн талаар хамрах болно. Хурлын үндсэн зорилго нь салбарын мэдээлэл солилцох, бүс нутгийн хэмжээнд улс орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар  GNSS-ийн шийдлийг хэрэглээнд нэвтрүүлэх ач холбогдол, нөөц бололцоог идэвхжүүлэхэд оршино.

ХУРЛЫН ХАМРАХ СЭДВҮҮД

1-Р ХЭСЭГ: Одоогийн болон төлөвлөгөөт GNSS болон хиймэл дагуулд суурилсан нэмэлт систем
  • GNSS болон хиймэл дагуулд суурилсан нэмэлт системийн программын шинэчлэл: Дэлхийн Хиймэл Дагуулын Систем (GLONASS), Дифференциал засвар, хяналтын систем (SDCM), Дэлхийн байрлалын систем (GPS), Өргөн цар хүрээний нэмэлт систем (WAAS), Европын навигацийн хиймэл дагуулын систем (GALILEO), Европын геостационар навигацийн давхар үйлчилгээ (EGNOS), Бэйду навигацийн хиймэл дагуулын систем (BDS), Энэтхэгийн бүс нутгийн навигацийн систем (NAVIC), GPS-ийн оролцоотой гео-нэмэт навигаци, (GAGAN), Квази-Зенит хиймэл дагуулын систем (QZSS).
2-Р ХЭСЭГ: GNSS-д суурилсан хэрэглээ
  • Геодезийн хэмжил зураглалын чиглэлээр GNSS-ийн системүүдийг нэгтгэж хэрэглэх давуу тал, үр ашиг;
  • GNSS-ийг агаарын салбарт ашиглах, үүнд хиймэл дагуулын навигацийн технологийг агаарын хөдөлгөөний удирдлага, нисэх онгоцны буудлын гадаргын навигаци, удирдлагад нэгтгэх нь;
  • Авто зам, төмөр зам, инженерчлэлийн хэрэглээнд навигацийн болон цагийн системийг ашиглах, үүнд: тээврийн удирдлага, газарзүйн мэдээллийн систем, хэмжил зураглал, тогтвортой эрчимжсэн аж ахуй;
  • Усан замын навигаци, эргийн оролт хяналт, далайн археологи, загасчлал, амралт зугаалга зэрэг үйл ажиллагааг хамарсан далайн орчны навигацийн системийн үйл ажиллагаа;
  • GNSS-ийн худалдаа, арилжааны хэрэглээ;
  • GNSS дохиог дэлхийн бага тойрог замаас сарны тойрог замд байрлах сансрын ажиллагаанд хэрэглэх нь;
3-Р ХЭСЭГ: GNSS спектрийн хамгаалалт, хөндлөнгийн илрүүлэлт, бууруулах арга
  • Олон улсын GNSS-ийн хорооны үйл ажиллагаа, түүний спектрийн хамгаалалт, хөндлөнгийн илрүүлэлт, бууруулах аргад гүйцэтгэх үүрэг;
4-Р ХЭСЭГ: GNSS сансрын/агаар мандлын судалгаа
  • Цаг уурын урьдчилсан мэдээллийг сайжруулахад чиглэсэн агаар мандлын (тропосфер) мониторинг
  • Сансрын нөхцөл байдлын мэдээллийг илтгэх зорилго бүхий сансрын цаг уурын мониторинг/хяналт
5-Р ХЭСЭГ: GNSS байрлалын сүлжээ, станцын сүлжээ
  • Бүс нутгийн болон үндэсний тулгуур сүлжээний тогтолцоонд программын шинэчлэл хийх, бүс нутгийн хамтын ажиллагааны бүтцийн хэтийн төлөв
  • Олон улсын GNSS-ийн үйлчилгээ болон бусад санаачилгууд, байнгын ажиллагаатай станц (CORS)-ын сүлжээ, олон- GNSS бүхий орчин
6-Р ХЭСЭГ: Хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт, GNSS-ийн салбар дахь боловсрол
  • Бүх шатанд GNSS-ийн боловсролыг олгох боломж
  • Урт хугацааны мэргэжлийн боловсролыг чадавхжуулах тусгайлсан магистрын хөтөлбөрүүд, докторын сургалт, GNSS-ийн сургалтын сүлжээ үүсгэхийг дэмжих нь;
  • GNSS-ийн сургалтын гарын авлага/ GNSS-тэй хамааралтай нээлттэй эх сурвалжийн программ хангамж;

ЗОРИЛТ, ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН

Хурлын зорилтууд:
  1. Тээврийн болон харилцаа холбоо, агаарын тээвэр, хэмжил зураглал, зураг зүй, дэлхий судлал, байгаль орчин, гамшгийн менежмент, хөдөө аж ахуйн чиглэлээр GNSS болон түүний хэрэглээг нэвтрүүлэх өндөр нарийвчлалын гар утасны аппликейшн, түүнчлэн GNSS-д үзүүлэх сансрын нөхцөлийн нөлөөлөл, хос давтамжтай хүлээн авагчдыг танилцуулах
  2. Тусгайлсан программуудаар туршлага солилцохыг дэмжих
  3. Үндэсний болон бүс нутгийн түвшинд GNSS программын зохих төсөлд анхаарал хандуулах
  4. Бүс нутгийн байрлалын сүлжээний хүрээнд түншлэл, GNSS-ийн сүлжээг өтгөрүүлэхэд хамтын ажиллагааг дэмжих
Хурлаас хүлээгдэж буй үр дүнгүүд: а. Оролцогчдоос хэлэлцүүлсэн сэдвийн талаар санал, дүгнэлт гаргах; б. Бүс нутгийн орнууд, CORS-ын сүлжээ хоорондын хамтын ажиллагааны урьдчилсан тохиролцоо хийх; в. Тодорхой асуудлуудыг шийдэх хэрэгжүүлэх хөтөлбөр; Түүнчлэн, уг хурал нь өмнөх зохицуулалт, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа дээр үндэслэн зөвлөмжийн дагуу дараах асуудлуудыг авч үзнэ. Үүнд:
  • Бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд туршилтын төслүүдийг тодорхойлох
  • Бүс нутгийн НҮБ-д хамаарах сансрын судлал, технологи, боловсролын төвүүдийн оролцоотойгоор GNSS-тэй холбоотой байгууллагуудын бүс нутгийн сүлжээг бий болгох
  • Тивийн хэмжээнд нийтлэг байдлыг бий болгоход дэвшилтэт арга хэмжээ авахыг санал болгох, нэгдсэн координатын системийг бий болгох
  • Орчин үеийн үндэсний хэвтээ тулгуур системийн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа, түүнчлэн орон нутгийн геоидын загвар дээр суурилсан деформаци/гажилтын загвар, босоо тэнхлэгийн дагуух датум сурталчлах
  • Олон улсын судлаачдын холбоо (FIG), Олон улсын геодезийн холбоо (IAG) зэрэг байгууллагуудтай хамтран GNSS-ийн өгөгдөл боловсруулах, нээлттэй геодезийн программ хангамжийг ашиглах чиглэлээр бүс нутгийн геодезийн төслийн чадавхыг бэхжүүлэх
Эх сурвалж: НҮБ-ийн Сансрын асуудал эрхэлсэн алба ЖИЧ: Энэхүү мэдээллийн эх сурвалж нь Англи хэл дээр бөгөөд албан бус орчуулга тул мэдээллийн эх сурвалжийг шалган, нэмэлт мэдээллүүдийг авна уу.


Шинэ бүтээл


Хамтрагчид
brand
brand
brand
brand
brand
brand