Гео-сургалт: SENTINEL ХИЙМЭЛ ДАГУУЛЫН МЭДЭЭНИЙ БАЙГАЛЬ ОРЧИН, ГЕОЛОГИЙН САЛБАР ДАХ ХЭРЭГЛЭЭ-ний тухай

Гео-сургалт: SENTINEL ХИЙМЭЛ ДАГУУЛЫН МЭДЭЭНИЙ БАЙГАЛЬ ОРЧИН, ГЕОЛОГИЙН САЛБАР ДАХ ХЭРЭГЛЭЭ-ний тухай

Сүүлийн жилүүдэд тандан судлалын салбар дахь дэлхийн чиг хандлага нь хүрээлэн буй орчин, геологи орчны судалгаа шинжилгээг идэвхжүүлэх тэдгээрийн арга аргачлалыг сайжруулах зорилгоор олон улсын байгууллууд, өндөр хөгжилтэй орнууд олон зорилтод хиймэл дагуулуудыг хөөргөж байна. Тэдгээр хиймэл дагуулын тоон эх мэдээ нь үнэ төлбөргүйгээр түүнийг боловсруулах дагалдах нээлттэй эхийн хамтаар олон нийтэд нээлттэй хүрч байна. Манай орны өргөн уудам нутаг дэвсгэрийг судлах сонирхол бүхий дотоод гадаадын олон эрдэмтэн судлаачид, улсын төсвийн суурь судалгаа, төслийн мэргэжилтнүүд  судалгаа хийхэд тандан судлалын арга аргачлал тоон эх мэдээг ашиглах шаардлага тулгардаг бөгөөд орон зайн, цаг хугацааны болон спектрийн мужийн нарийвчлалтай мэдээ мэдээлэл дутмаг боловсруулах програм хангамжийн өртөг мөн боловсруулах арга аргачлалын хүртээмж ойлголт дутмаг зэрэг шалтгаанаар тогтмол үр дүнтэй ашиглах боломж бага байдаг. Монголын геомэдээллийн холбооны санаачлагаар GeoScience Research Laboratory LLC-ийн дэмжлэгтэйгээр ШУТИС, Экологи Тогтвортой Хөгжлийн төв-тэй  хамтран албан ёсоор Sentinel хиймэл дагуулын мэдээний байгаль орчин, геологийн салбар дахь хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор их дээд сургууль, магистр докторын ахисан төвшний судлаачид, залуу эрдэмтэд, улсын төсвөөр хэрэгжиж буй суурь судалгааны төслийн голлох мэргэжилтнүүдэд зориулан тандан судлалын үндэс, арга аргачлал, Sentinel мэдээний боловсруулах техник, ашиглах нарийвчилсан анализ дүн шинжилгээг зааж сургахаар сургалт зохион байгуулж байна. Энэхүү Sentinel тоон эх мэдээ нь олон сувгийн, орон зайн болон цаг хугацааны өндөр нарийвчлал бүхий монгол орны газар нутгийг бүрэн бүрхэж чадахаас гадана үнэ төлбөргүй оптик болон радарын өгөгдлөөс бүрдэж байгаа билээ. Сүүлийн жилүүдэд радар болон оптикийн тоон мэдээг хамтад нь судалгаанд ашиглах арга аргачлал нэлээд тэргүүлэх үр дүнг үзүүлж байна. Cургалт нь эдгээр арга аргачлалыг зааж сургахаараа давуу талтай.

Төлбөр: 500,000.00 төгрөг

Холбооны гишүүүд: 40% Хамтрагч байгууллагууд: 20% Эрт бүртгүүлвэл: 10% /3-р сарын 28-ны дотор/ тус тус хөнгөлөлт авах боломжтой.

Банкны нэр: Голомт Банк Дансны дугаар: 8115007020 Дансны нэр: ШУТИС-ГУУС (Геологи уул уурхайн сургууль) Гүйлгээний утга: ЭТХТөвийн сургалт зардал

ЖИЧ: Төлбөрөө хийсэн эхний 15 хүнийг сургалтанд хамруулах болно.

БҮРТГЭЛ:



Шинэ бүтээл


Хамтрагчид
brand
brand
brand
brand
brand
brand