ГМС өдөр

Олон улсын хөгжлийг даган, хөл нийлүүлэн алхах цаг ирсэн байна. Дэлхий нийтээр ГМС-ийн өдөрлөгийг зохион байгуулдаг ба Монголд олон оролцогчдыг хамруулж зохион байгуулж чаддагаараа онцлогтой. Энэ чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ үйл ажиллагааг оролцогчид бусаддаа таниулах, сурталчлах. Монгол орны хаана ч байгаа энэ салбарын залуус, судлаачдыг энэ өдрөөр нэгэн дээвэр дор нэгтгэдэг юм. GIS day буюу ГМС-ийн өдөрлөгийг дэлхийн хэмжээнд нэг өдөр тэмдэглэдэг ба Монгол улсад анх 2007 оноос эхлэн ГМС-ийг ололт, технологийг олон нийт, судлаач, оюутнуудад хэрхэн ашиглах талаар болон одоо Монгол улсын хэмжээнд хэрхэн хэрэглэж буй талаар танилцуулах зорилгоор жил бүрийн 11 сарын 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн.


Шинэ бүтээл


Хамтрагчид
brand
brand
brand
brand
brand
brand